搜索
高级检索
高级搜索
书       名 :
著       者 :
出  版  社 :
I  S  B  N:
出版时间 :
我们和你们:中国和蒙古国的故事(新蒙)
0.00     定价 ¥ 99.00
罗湖图书馆
此书还可采购10本,持证读者免费借回家
  • ISBN:
    9787508537887
  • 作      者:
    高树茂
  • 译      者:
    图门其其格
  • 出 版 社 :
    五洲传播出版社
  • 出版日期:
    2019-01-01
收藏
编辑推荐
本书各位作者是中蒙关系一路走来的开拓者、亲历者和见证者,他们长期为中蒙友好默默耕耘,在各自领域为两国全面战略伙伴关系的发展作出了重要贡献。各位作者结合自身经历,从不同侧面讲述中蒙友好的动人故事,带领我们重温激情岁月,体会中蒙关系硕果的来之不易。
Монгол, Хятад хоёр улс бол харилцан туслалцдаг сайн хөршүүд, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түншүүд, байнга харилцдаг сайн найзууд билээ. Энэхүү номын зохиогчид нь Монгол, Хятадын харилцааны зам дахь анхдагчид, гэрчүүд мөн бөгөөд тэд олон жилийн турш Монгол, Хятадын харилцааны төлөө дор бүрнээ шаргуу хөдөлмөрлөж, өөр өөрсдийн салбараасаа хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс болно. Зохиогчид өөрсдийн туулсан амьдрал ба Монгол, Хятадын найрсаг харилцааны сэтгэл хөдлөм түүхийг өөр өөрийн өнцгөөс өгүүлж, хүсэл тэмүүллээр дүүрэн он жилүүдийг санагалзуулан Монгол, Хятадын харилцааны гайхалтай ололт амжилт амар хялбараар олдоогүй гэдгийг бидэнд ойлгуулж байна.
展开
作者简介
高树茂(1946—2016),山东莱州人,1970年毕业于北京大学东方语言系蒙古语专业,1972年进入外交部工作,曾在驻蒙古、印度、加拿大、意大利使馆工作。2001—2003年任驻米兰总领事,2003—2007年任驻蒙古国大使。在国内,曾先后在外交部礼宾司、美大司和国务院外办工作。2007—2011年任世界知识出版社社长。
Ерөнхий редакторын товч танилцуулга: Гоа Шүмао (1949-2016). Уугуул нутаг Шаньдун мужийн Лайжоү. 1970 онд Бээжингийн их сургуулийн Дорно дахины хэл, зохиолын факультетийн монгол хэлний ангийг төгссөн. 1972 оноос гадаад харилцааны албанд шилжиж, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Ёслолын хэлтэс, Америк-Номхон далайн хэлтэс хийгээд Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны газарт, мөн Монгол, Энэтхэг, Канад, Итали улсуудад суух Элчин сайдын яамдад тус тус ажиллажээ. 2001-2003 онд Миланд суух Ерөнхий консулын, 2003-2007 онд Монгол Улсад суух Элчин сайдын албыг хашсан. 2007-2011 онд “Дэлхийн мэдлэг” хэвлэлийн хорооны даргаар ажиллаж байлаа.
展开
内容介绍
“我们和你们”丛书按照一国一品的概念,以小故事揭示大历史,讲述中国和相关国家传统和现在的友谊与合作。该丛书旨在密切中国和有关国家的人文联系,推动新形势下中国周边外交和公共外交的进程,尤其是配合“一带一路”倡议的实施。
中国和蒙古国山水相连,拥有4700多公里的漫长陆地边界线。两国交往源远流长,人民感情深厚。历史上,“草原丝绸之路”和“茶叶之路”都经过蒙古。今天,中国提出的建设“丝绸之路经济带”的倡议与蒙古国的“发展之路”计划高度契合,二者的对接可以把两国的未来发展战略更好地结合起来,使两国共同发展、共同受益,让两国人民得到更多实惠。
中蒙两国是守望相助的好邻居、互利共赢的好伙伴和常来常往的好朋友。本书各位作者是中蒙关系一路走来的开拓者、亲历者和见证者,他们长期为中蒙友好默默耕耘,在各自领域为两国全面战略伙伴关系的发展作出了重要贡献。各位作者结合自身经历,从不同侧面讲述中蒙友好的动人故事,带领我们重温激情岁月,体会中蒙关系硕果的来之不易。
Монгол, Хятад хоёр нь уул усаар холбогдсон 4700 гаруй км асар урт хилийн шугамтай билээ. Манай хоёр улсын харилцаа өнө удаан жилийн уламжлалтай бөгөөд ард түмний сэтгэл санаа нь ойр дотно билээ. Түүхэн дэх “Талын торгоны зам ” ба “Цайны зам” нь Монголын нутгаар дайран өнгөрдөг байсан юм. Эдүгээ БНХАУ-ын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлага Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөртэй дээд зэргээр уялдах болжээ. Талуудын энэхүү уялдаа хоёр улсын ирээдүйн хөгжлийн стратегийг улам сайнаар нийцүүлж, хоёр улсыг харилцан ашигтай хамтын хөгжилд хөтлөж болох ба үүнээс манай хоёр ард түмэн улам олон сайхан боломжуудыг хүртэх учиртай юм.
Монгол, Хятад хоёр улс бол харилцан туслалцдаг сайн хөршүүд, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түншүүд, байнга харилцдаг сайн найзууд билээ. Энэхүү номын зохиогчид нь Монгол, Хятадын харилцааны зам дахь анхдагчид, гэрчүүд мөн бөгөөд тэд олон жилийн турш Монгол, Хятадын харилцааны төлөө дор бүрнээ шаргуу хөдөлмөрлөж, өөр өөрсдийн салбараасаа хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс болно. Зохиогчид өөрсдийн туулсан амьдрал ба Монгол, Хятадын найрсаг харилцааны сэтгэл хөдлөм түүхийг өөр өөрийн өнцгөөс өгүүлж, хүсэл тэмүүллээр дүүрэн он жилүүдийг санагалзуулан Монгол, Хятадын харилцааны гайхалтай ололт амжилт амар хялбараар олдоогүй гэдгийг бидэнд ойлгуулж байна.
展开
精彩书摘
МОНГОЛ, ХЯТАДЫН ГҮН ЗУЗААН НАЙРАМДАЛ

Жан Дөлинь

(БНХАУ-аас Монголд суух Элчин сайд асан)

Монгол, Хятад хоёр улс болбоос ард түмэн хоорондын найрамдлын өнө эртний түүхэн улбаатай чухал хөршүүд билээ. Монгол Улс бол Хятадын хуурай газарт хамгийн урт шугамаар хил залгадаг хөрш улс, БНХАУ-тай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон улсын нэг болно. Хагас зуу гаруй жилийн хугацаан дахь Монгол, Хятадын харилцааг эргэн харахад хоёр улсын харилцаа хэн хүний мэддэгчлэн тодорхой цаг үед олон улсын нөхцөл байдлын нөлөөгөөр үл ойлголцол, бэрхшээл саадтай учирсан ч түүнээ даван туулсан ба хөрш орны найрамдалт харилцаа нь харилцааны жанжин шугам байсаар ирсэн нэгэн судал жимийг тодорхой харж болно.

Дипломат харилцаа тогтоосон ба дипломат харилцаа тогтоосон
өдрийг тогтоон шийдвэрлэсэн нь
1949 оны 10 дугаар сарын 1-ний өдөр БНХАУ байгуулагдсанаа зарлан тунхагласны дараахан нь буюу 10 дугаар сарын 6-нд БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд маршал Х.Чойбалсангаас Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жоу Эньлайд илгээсэн цахилгаандаа “БНМАУ-ын Засгийн газар Хятадын ард түмэнтэй найрамдалт харилцаа тогтоохыг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн илэрхийлж, “БНМАУ ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож, харилцан дипломат төлөөлөгч томилохыг шийдвэрлэх”-ийг мэдэгдсэн байна. Тухайн өдөр, Монголын Засгийн газар Гуаньжоу дахь Гоминданы Засгийн газартай дипломат харилцаагаа таслаж байгаагаа зарласан юм. 10 дугаар сарын 16-ны өдөр Жоу Эньлайгаас Чойбалсанд ирүүлсэн хариу цахилгаандаа Монголын саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлж, даруйхан дипломат харилцаа тогтоож харилцан дипломат төлөөлөгч томилохоо мэдэгдсэн байна. Энэ мэтээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсон боловч харилцан солилцсон дээрх хоёр цахилгаанд хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн дипломат харилцаа тогтоож байгаагаа талууд тодорхой дурдаагүй байдаг юм.
Хожим Хятадын тал Жоу Эньлайн хариу цахилгаан илгээсэн өдөр буюу 1949 оны 10 дугаар сарын 16-ныг Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосон өдөр хэмээн үзэх болсон бол Монголын тал 1949 оны 10 дугаар сарын 6-ны өдөр илгээсэн цахилгаанаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсон хэмээн үзэх болжээ. Монголын талын энэ ойлголт хандлага нь түүний албан баримт бичгүүдэд 10 жилийн турш хэвээр байсан юм. 1959 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойг хамтран тэмдэглэх шаардлагын улмаас Хятадын тал дипломат харилцаа тогтоосон өдрийн талаар эрхбиш санал нэгдэн түүнээ дипломат сувгаар батлуулах нь зүйтэй хэмээн үзэж Элчин сайдын яамаараа дамжуулан Монголын Гадаад явдлын яаманд байр сууриа илэрхийлсэн байна. Талуудын хооронд явагдсан найрсаг яриа хэлэлцээрийн үр дүнд Монголын тал 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бол хоёр улс дипломат харилцаа тогтоосон өдөр хэмээн хүлээн зөвшөөрснөөр талууд нэгдсэн саналд хүрч чадсан билээ. Миний бие тухайн үед Монголд суух Элчин сайдын яамны гол орчуулагчын хувьд энэхүү яриа хэлэлцээрт оролцох завшаан тохиосон болохоор уг үйл явдлыг тодхон санаж байна. Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосноос 10 жилийн дараа л ийнхүү дипломат харилцаа тогтоосон өдрөө албан ёсоор шийдсэн билээ. Энэ нь магадгүй Хятадын гадаад харилцааны түүхэнд тохиолдсон цор ганц сонин үзэгдэл байж болох юм.

Алтан үе
Дипломат харилцаа тогтоосноос хойш удалгүй хоёр улсын харилцаа аажмаар хөгжиж, арав илүү жилийн хугацаанд найрамдалт хөгжлийн цаг үеийг туулсан нь Монгол, Хятадын харилцааны түүхэнд “Алтан арван жил” хэмээн нэрлэгддэг.
1952 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 17-нд БНМАУ-ын СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбал Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн Хятадад айлчилсан нь БНХАУ байгуулагдсаны дараах БНХАУ-д албан ёсоор айлчилсан анхны гадаад улсын Засгийн газрын тэргүүн болж, Хятадын талын халуун дотно сүрлэг дээд хэмжээний угталтыг хүлээн авсан билээ. Айлчлалын хугацаанд талууд хоёр улсын хоорондох анхны хэлэлцээр - “Монгол, Хятадын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны харилцааны улс төрийн суурийг тавьсан хэрэг байлаа.
Жоу Эньлай Ерөнхий сайд Женевийн уулзалтад оролцож нутаг буцах замдаа 1954 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд БНМАУ-д айлчилсан нь Монголын талын хүлээж авсан гадаад улсын анхны Засгийн газрын тэргүүний айлчлал болсон ба монголын тал Жоу Эньлай даргыг асар их халуун дотноор угтан авсан билээ. Айлчлалын хугацаанд хэдийгээр ямар нэгэн хэлэлцээр баримт бичигт гарын үсэг зураагүй боловч энэхүү айлчлал нь Монгол, Хятадын харилцаан дахь нэгэн томоохон үйл явдал болж, хоёр улсын найрамдалт харилцааны хурдацтай хөгжилд дэмжлэг үзүүлж, хоёр улсын ард иргэдийн зузаан нөхөрлөлийг нэмэгдүүлсэн билээ.
Үүний дараа, Хятад нь Монголын талд эдийн засаг, технологийн тусламж үзүүлэх болж, нэгэн удаагийн буцалтгүй тусламж олгож, хоёр удаагийн бага хүүтэй зээл ашиглуулсан билээ. Монголын бүтээн байгуулалтанд үйлдвэрлэлийн, дэд бүтцийн, ард иргэдийн амьжиргааг дэмжсэн 20 гаруй иж бүрэн төслийг хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн Хятадын тал Монголын талын ажиллах хүчний дутагдал бэрхшээлээ шийдвэрлэх асуудлыг дэмжин ажиллах хүчний тусламж үзүүлсэн билээ. 1955-1964 оны хоорондох есөн жилд Хятадын Засгийн газраас 27000 ажилчныг удаа дараа Монголд илгээсэн юм. Хятад ажилчид Монголд хамгийн олноор ажиллаж байсан жилд тэдний тоо 12000-д хүрч байлаа. Энэ хугацаанд Хятад ажилчид Монголын ард түмэнтэй хамтдаа байж, Монголын үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад идэвхитэй оролцож, Монголын ажилчидтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, адил тэнцүү цалин хөлс авч байлаа. Харилцан суралцаж, харилцан туслалцсанаар хоёр улсын ард иргэд, ажилчин ангийн хооронд харилцан ойлголцол, итгэлцэл нэмэгдсэн нь хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны харилцааны хөгжилд дэм болсон юм.
Үүнтэй зэрэгцэн, 1958 онд Монголын тал Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж, 15000 агтыг Хятадын талд буцалтгүй тусламж болгож бэлэглэсэн байна. Мөн 1961 онд Монголчууд Хятадын ард түмний зовлон зүдгүүрийг даван туулахад нь дэмжлэг болгож 1000 тонн хонь, үхрийн мах, 6000 тонн гурил, 10000 тонн улаан буудайг Хятадын талд буцалтгүй тусламж болгон олгосон юм.
1960 оны 5 дугаар сард Жоу Эньлай Ерөнхий сайд хоёрдахь удаагаа Монголд айлчлах үеэр хоёр улс “Монгол, Хятадын найрамдал, харилцан туслах гэрээ”-г байгуулсан билээ. 1962 оны 12 дугаар сард талууд найрсаг хэлэлцээрийн үр дүнд “Монгол, Хятадын хилийн гэрээ”-нд гарын үсэг зурж, хоёр улсын хилийн шугамыг албан ёсоор тогтоосноор түүхэн улбаатай хилийн асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэсэн билээ. Энэ бол улсын хил хязгаарын амар тайван байдал ба хилийн ард иргэдийн эв найртай харилцааг үүтгэн, Монгол, Хятадын хилийг энх тайван, найрамдлын хил болгосон хоёр улсын харилцааны түүхэн дэх маш чухал үйл хэрэг мөн билээ.
展开
目录
ӨМНӨХ ҮГ
Эргэн дурсахуй хэмээх нэгдүгээр бүлэг
Жан Дөлинь: МОНГОЛ, ХЯТАДЫН ГҮН ЗУЗААН НАЙРАМДАЛ | 2
Х.Аюурзана: МОНГОЛ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА | 13
Хуан Жякүй: МОНГОЛ БОЛОН МИНИЙ ХООРОНДОХ НАЙРСАГ ХОЛБОО | 26
Г.Батсүх: НАЙРАМДАЛ ЗУЗААТГАСАН ХОЁР АЙЛЧЛАЛ | 45
Гао Шүмао: МӨНХ ТЭНГЭРИЙГ Д УРСАХУЙ | 55
Ц.Сүхбаатар: ДУРСАМЖ | 76
Ван Иминь: МОНГОЛД ӨНГӨРҮҮЛСЭН МАРТАГДАШГҮЙ ОН ЖИЛҮҮД | 91
Д.Болдбаатар: АМАН ОРЧУУЛГА АНХ УДАА ХИЙСЭН НЬ | 107
Ван Жүн-Юань: “9 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ХЭРЭГ” | 114
Ш.Эгшиг: ХЯТАД ХЭЛ СУРСАН ТУХАЙ ДУРСАМЖ | 130
Ян Тао: ЖАРАН ЖИЛИЙГ ТУУЛСАН НАЙРАМДАЛ | 141

Хүмүүс хэмээх хоёрдугаар бүлэг
Я о Кэ ч э н : Д У Р СА Н СА Н А ГА Л З А Х Д О Т Н Ы А Н Д
М.ЧИМЭДЦЭЕЭ БАГШ | 162
Ван Хао: ЯНЬЮАНЬ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ГУРВАН ЖИЛ МОРИЛОН СААТСАНЫ АЧ ТУС НЬ ҮЛЭМЖ АЖГУУ | 172
Ли Вэй: КУНФҮЧ МОНГОЛ ОХИНТОЙ ТАНИЛЦСАН МИНЬ | 182

Хамтын ажиллагаа хэмээх гуравдугаар бүлэг
Р.Нармандах: МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНД САЙН ХӨРШИЙН НАЙРСАГ ХАРИЛЦАА, ХАМТЫН А Ж И Л Л А ГА А Г Х Ө Г Ж Ү Ү Л ЭХ Ү Й Л С ЭД ГА Р Б И Е ОРОЛЦОЖ ЯВСАН ҮЕИЙН ДУРСАМЖААС | 198
Лю Баатар: БИ МОНГОЛ УЛСТАЙ САЛШГҮЙ БАРИЛДЛАГАТАЙ | 211
Сүнь Вэйрэнь: МОНГОЛ, ХЯТАДЫН ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСАР ИХ НӨӨЦ БОЛОЛЦОО | 229

Харилцаа хэмээх дөрөвдүгээр бүлэг
Шин Хаймин: ХЯТАД МОНГОЛЫН ГҮН ЗУЗААН НАЙРСАГ ХОЛБОО | 248
Хуо Вэнь: МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДАЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХҮМҮҮС БА ҮЙЛ ХЭРЭГ | 261
Я.Ганбаатар: МОНГОЛ-ХЯТАДЫН ХАРИЛЦААНЫ ТЭРГҮҮН ШУГАМД ЗҮТГЭСЭН МИНЬ | 280
Дү Шивэй: АМЬДРАЛЫН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛДӨӨ ААЖИМ ЯГУУХАН ХҮРНЭ | 290
Ж.Чойнхор: АЙЛ УЛСЫН АМЬ НЭГ, СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ | 303
Жөү Жин: МОНГОЛ УЛС БИД ХОЁР | 316
Лү Шулинь: МОНГОЛ УЛСААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ | 332
ТӨГСГӨЛИЙН ҮГ | 345
展开
加入书架成功!
收藏图书成功!
我知道了(3)
发表书评
读者登录

温馨提示:请使用罗湖图书馆的读者帐号和密码进行登录

点击获取验证码
登录